Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр хүлээдэг Бүх оддын тоглолт энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймагт "Хангарьд" спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглох юм. Харин 27-нд Монголын лигийн Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн болно. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө.
Мөн ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордноос Хандгайт руу 10.00, 10.30, 11.00, 11.30 цагуудад автобус явахаар болжээ.
"Бүх оддын тоглолт-2016"
02.26 - "Залуучуудын шигшээ баг" - "Легионеруудын баг" (Орхон аймаг "Хангарьд" спортын ордон)
02.27 - 12.00 - Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)
02.28 - 12.00 - Монгол Улсын үндэсний шигшээ баг - АНУ Легионеруудын баг (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)