Хэдхэн сарын өмнө цахим ертөнцөөр “Месси 10” хэмээн бичсэн цэнхэр, цагаан судалтай гялгар торон өмсгөлтэй хүүгийн зураг дуулиан тарьсан билээ. Үүний үр дүнд бяцхан шүтэн бишрэгчтэйгээ Месси хүртэл уулзахыг хүссэн юм. Хүүгийн нэрийг Муртаза гэдэг бөгөөд Афганистан улсын иргэн аж. Тэгвэл Месси хүүд бэлэг явуулжээ. Тэрбээр өмсгөлөө явуулсан бөгөөд “Би чамд хайртай Муртаза” хэмээн өмсгөл дээрээ бичсэн байна.
Мессигээс бяцхан хүүд явуулсан бэлэг
2016-02-26 10:29:00