"Тавантолгой"-н орд газрыг Хятадын хилтэй холбох төмөр зам тавих ажилд Монгол улсын Засгийн газар Хятадын “Exim” банкнаас зээл хүсчээ. Нийт 1.3 тэрбум долларын зээл олгохыг хүссэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлж байна. Монголын Төмөр замын удирдах газар болон Хятадын “Exim” банкны төлөөлөгчид зээл олгох талаар тохиролцсон бөгөөд Нийт 240 км урт төмөр зам нь түүхий эдийн үнэ унасаар байгаа энэ үед нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх болон Монголын худалдааны томоохон түншийн хувьд тээврийн зардлын өртгийг багасгах боломж олгоно гэж үзэж байгаа юм. Урьд нь төмөр зам тавих төслийг хөрөнгө мөнгө дутагдсаны улмаас түр зогсоосон байна. Үүнтэй холбогдох гэрээнд удахгүй гарын үсэг зурах төлөвтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд төмөр зам тавих ажил 2018 он гэхэд дуусна.
Монгол улсын Засгийн газар Хятадын “Exim” банкнаас зээл хүсчээ
2016-02-26 09:39:00