ОХУ-ын спортын мастер Борис Борисовын гэгээн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн Олон Улсын тэмцээнд Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор өсвөр үеийн 13 тамирчин оролцсон байна.
Уг тэмцээнээс өсвөрийн тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, 48 кг-ын жинд Н.Очир-Эрдэнэ, 92 кг-д Э.Уугангэрэл нар алт, 110 кг-д Т.Итгэлт мөнгө, 55 кг-д Г.Энхням, 80 кг-д Б.Ганжигүүр нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.