8o
Улаанбаатар хот
mobile menu

Жирэмсэн эмэгтэйчүүдэд аль ч эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав

2018-12-10 11:18:15

ЭХЭМҮТ-д амаржих байсан эмэгтэй төрөх эмнэлгээ хайж явсаар эмнэлгийн гадна амаржсан тухай мэдээлэл өмнөх долоо хоногт тархсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлэгийн захирал, дарга нарт албан даалгавар өгчээ.Уг албан бичигт аль ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, оршин суугаа байршилд ойрхон, харъяалал харгалзахгүйгээр тусламжийг үзүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг авахыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой болгохыг чиглэл болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл