8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан үзүүрлэлээ

2018-12-10 09:57:00

Монгол хүн Японы мэргэжлийн сүмод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Өчигдөр Буянт ухаа спорт цогцолборт  Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ыг зохион байгууллаа. Шилдэгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага О.Хангай, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар ахлуулсан чансаа өндөр 64 бөх зодоглосон бөгөөд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан үзүүрлэлээ. Шөвгийн 4-т Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрлөө. Чансаа өндөр бөхчүүдийн гал гарсан ширүүн барилдаан болж, түрүү бөх 10 сая төгрөгний шагналын эзэн болсон юм. Мөн өчигдөр  тус цогцолборт  урлаг соёлын оддын 16 бөхийн барилдаан болсон нь нэлээд сонирхолтой боллоо. Тодруулбал, МУСТА дуучин Д.Намсрайноров, МУСТА дуучин Б.Болд, Гэрэлчулуун, Э.Чинбаяр, дуучин ноён Бондгор тэргүүтэй шилдэг 16 урлаг соёлын алдартанууд уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдаж, дуучин Ж.Хишигбат түрүүлж, МУСТА дуучин Д.Намсрайноров үзүүрлэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment