Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтын журмыг баталлаа. Уг журам батлагдсанаар найман хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувиар нэмэгдэх эерэг тооцооллыг гаргажээ. Мөн журам батлагдсанаар ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөгт хүрэх юм байна. Мөн Засгийн газар утааны голомтод амьдарч буй иргэдийг түлхүү орон сууцжуулах бодлого барьж байна. Түүнчлэн Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц 1 сард ашиглалтад орно.
Утааны голомтод амьдарч буй иргэдийг түлхүү орон сууцжуулна
2018-12-05 10:03:00