Францын бөхийн холбоо (FFL) өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна. Франц улс 2017 онд нийслэл Парис хотдоо бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулсан. Тус тэмцээний зардлыг эхлээд 1.1 сая евро төсөвлөсөн ч зарлага нь 4.5 сая евро хүрчээ. Тасалбарын орлого тооцсон хэмжээнд хүрч чадаагүй бөгөөд Францын бөхийн холбоо ихээхэн хэмжээний өрөнд орж, банкууд зээл өгөхөөс татгалзснаар үйл ажиллагаагаа зогсоов. Өрөө төлсөний дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийг боломжтой юм.
Ингэснээр “Токио-2020” олимпийн наадамд Францын гол найдваруудын нэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Кумба Ларрок тэргүүтэй ирээдүйтэй тамирчид нь бэлтгэлээ базаах боломжгүй болох аюул нүүрлээд байна.
Францын бөхийн холбоо өрөнд орж үйл ажиллагаагаа зогсоожээ
2018-11-29 14:43:00