8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн найман тамирчин Чувашт зодоглоно

2018-11-29 09:45:46

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод болно. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор найман тамирчин оролцохоор хойд хөршид хөл тавиад байна. Багийн бүрэлдэхүүнд 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Чебоксарын дэвжээнд зодоглох юм. Тус тэмцээнийг олон улсын шүүгч Б.Раднаа дэнсэлнэ. 
Сонирхуулахад, тус тэмцээнд ОУХМ С.Бямбацэрэн 2014, гавьяат тамирчин П.Орхон 2015, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 2016, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2016, 2017, ОУХМ А.Батцэцэг 2016, 2017, Э.Сумъяа 2017 онд тус тус түрүүлж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл