8o
Улаанбаатар хот
mobile menu

Адель шинэ цомог худалдаанд гарчээ

2015-11-21 11:20:00

Урлагийн ертөнцөөс гурван жилийн завсарлага авч хувийн амьдралдаа анхаарал хандуулаад байсан алдарт дуучин Адель урлагт эргэн ирэхдээ нэгэн томоохон тэсрэлт хийсэн. Тодруулбал алдарт дуучны гаргасан "Hello" дуу нь  5 өдрийн дотор iTunes сайтын 85 орны сингл дууны жагсаалтыг тэргүүлсэн. Түүнчлэн  YouTube вэбсайтын зүгээс мэдэгдсэнээр "Hello" дууны видеоклип тус сайтад тавигдсан эхний хоёр өдөрт цаг тутамд 1 сая хүн үзсэн байна. Мөн нэг өдрийн дотор 27,7 сая хүн үзсэн гэсэн амжилтыг "Hello" дууны видеоклип тогтоогоод байгаа юм. Тэгвэл Грэммийн шагналт дуучны  шинэ цомог “25”  өчигдөр худалдаанд гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment