Өнгөрсөн нэгдүгээр сард “Херо энтертайнтэнт” студийн архиваас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан хар дүрс алдагдсан билээ. Цахим сүлжээгээр тарж нийгэмд ихээхэн шуугиан дэгдээсэн энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх. Энэ үеэр “Херо энтертаймэнт”-ийн захирал, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар хэвлэлийн хурал зарлаж, бичлэг хулгайд алдагдсан талаараа хэмээгээд цагдаагийн байгууллагаар шалгуулж эхэлсэн талаараа дуулгасан. Үүний дараа тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хөндийрөхийг хүсч байна. Энэ нэвтрүүлгийг хийх дараагийн боломж найруулагчдад бий” хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл түүний эл мэдэгдэл биелэлээ олж, Б.Баатар “Херо энтертайнмэнт”-ийг орхиж, Ийгл телевизийн Ерөнхий найруулагчаар томилогдсон байна
Б.Баатар “Херо”-г орхилоо
2016-02-24 16:30:00