8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхилуун үнэртэй лаа хорт бодис ялгаруулдаг

2016-02-24 13:01:00

Залуу ээж Меган Бадден (Meghan Budden) тасалгааны үнэр дарагч анхилуун үнэрт лааны тухай анхааруулга бичсэн байна.

Эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох тухай санамсаргүй тохиолдлоос мэдсэн залуу ээж:

"Ер нь би удаан хугацааны турш лаа асаадаг байсан. Энэ нь өрөөний үнэрийг дарах зориулалтын анхилуун үнэртэй лаа байсан. Өглөө нь бяцхан хүүгийхнээ хамрыг цэвэрлэж дараа нь хөвөнг нь санамсаргүй хартал тоос шороо, эсвэл утаа шиг, хар байсан учраас лааны тортог гэж ойлгосон. Би лааг ийм нөлөө үзүүлж чадна гэж бодоогүй ч нэг лааг гурван цагаас дээш хугацаагаар ашиглаж болохгүй гэсэн анхааруулга ёроолд байсныг уншаагүй " хэмээжээ.


Меган анхилуун үнэртэй лаа хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хайж эхлэв.
Хөө тортог нь муу зүйл биш ч хорт бодис ялгаруулдагийг мэдэж авчээ.
Үнэрт тос нь хүний эрүүл мэндэд аюултай нэгдлүүдийг асч буй үедээ ялгаруулдаг аж.
Энэ нь лааг анхилам үнэртэй болгохын тулд хольсон үнэртэн бодисонд байдаг ба лааны түүхий эд нь аюулгүй, байгалийн чухал тосыг их хэмжээгээр агуулсан байлаа ч 300 ° С дээш температурт агаарт формальдегид нь лимонен шинэ нэгдэл, бүрдүүлж задардаг аж.
Йоркийн их сургуулийн Агаар мандлын судалгааны үндэсний төвийн доктор Алистер Льюис (Alastair Льюис), лимонен хэлбэрээр задрагч, тухайлбал L-limonene нь хорт хавдар үүсгэгч байж болохыг судлан илрүүлсэн байна . Ялангуяа нарсны үнэрт бүтээгдэхүүнийг нэрлэж байна.


Доктор Льюис,
"Орчин үеийн давхар шиллэгээтэй тасалгааны бүгчим агаар хурцатгадаг ба цонхыг битүүмжилсэн нөхцөлд лаа асаахгүй байхыг зөвлөе. Формальдегид тасалгаанд удаан шингэж үлддэг тул анхилуун үнэртэй лаа асаах хүсэлтэй бол дараа нь орон сууцаа агааржуулах хэрэгтэй" гэжээ.
Мөн анхилуун үнэртэй лаа, үнэр дарагчаас татгалзах нь илүү гэдгийг анхааруулж байна.

Рэнцэнхандын Сайхан-Уул

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
heregtei medelel bn,bayarlalaa
2016/02/25 103.17.108.42