8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын Коммунист намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018-09-04 16:00:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр БНХАУ-ын - Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр орны боловсрол, соёлын салбарт хэрхэн хамтарч ажиллах, ирэх жил тохиох түүхт 70 жилийн ойн арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн боловсролын салбарт хамтран ажиллахдаа багш солилцооны асуудалд анхааран, харилцан туршлага солилцох талаар ярилцсан.

Маргааш буюу есдүгээр сарын 5-нд “Хятад орныг танин мэдэх”-Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдөр нээлтээ хийх бөгөөд нийт дөрөв хоног үргэлжлэх томоохон арга хэмжээ зохион байгуулагдах болно. Уг арга хэмжээг зохион байгуулах ажилд БСШУС-ын яам өөрсдийн боломж, бололцоогоор тусална гэж сайд Ц.Цогзолмаа онцоллоо. Үүнээс гадна соёлын салбар болон боловсролын тал дээр илүү нягт хамтран ажиллаж, өргөжүүлэх боломж байгаа эсэхийг тодруулсан юм.

БНХАУ-ын - Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган хүлээн авч уулзсанд талархсанаа илэрхийлэн, хоёр орны найрамдалт харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Соёл, боловсролын салбарт хамтран ажиллах таатай орчин бүрдүүлэхийн тулд тодорхой хамтын гэрээ байгуулан ямар чиглэл, төрөлтэй байхаа нарийвчлан тусгах шаардлагатай гэж байлаа. Тиймээс энэ асуудлыг нарийвчилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах нь зүйтэй хэмээсэн. Ирэх жил тохиох түүхт 70 жилийн ойг хэрхэн тэмдэглэх асуудлыг ч мөн ярилцаж, ямар арга хэмжээг хамтран зохион байгуулахаа ярилцах нь чухал гэж байв. Мөн маргааш нээлтээ хийх “Хятад орныг танин мэдэх”-Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын оюутан, залуучууд тус улсад сурч боловсрон, эрдэм мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй болсныг дуулган, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан, тодорхой чиглэл, цар хүрээ ямар байхыг тусгасан баримт бичгийг боловсруулж, гэрээ байгуулахаар боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment