Амттаны тэргүүлэгч компани болох “Mars” компани зах зээлээс шоколадан бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаа мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард Германы нэгэн хэрэглэгч “Snickers” шоколаднаас хуванцар олдсон гэх гомдол гаргажээ. Уг гомдолын хариуд “Mars” компаниас "Бид зөвхөн тухайн “Snickers”-ийн зуурмагт хуванцар холилдсон гэдгийг баттай хэлж чадахгүй. Тиймээс тухайн хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг зах зээлээс татна" хэмээн мэдэгдсэн байна. Шалгалтын дүнд тус бүтээгдэхүүнийг Нидерландын Вегел хотод үйлдвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд дэлхийн 55 орны зах зээлээс шоколадан бүтээгдэхүүнээ эргүүлэн татах аж. Мөн тус компани “Snickers”-ээс гадна 2016 оны зургадугаар сараас 2017 оны нэгдүгээр сарын хооронд хугацаа нь дуусах Нидерландад үйлдвэрлэсэн “Mars”, “Milky Way”, “Celebrations”, “Mini Mix” зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлээс татна” гэж онцолсон байна.
“Mars”, “Milky Way”, “Celebrations”, “Mini Mix” шоколадан бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаа мэдэгдлээ
2016-02-24 12:27:00