8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчууд 100 хувийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг уу?

2016-02-24 12:19:00

Монголыг дэлхий ноолуурын эх орон гэдэг. Үнэндээ манай улс дэлхийн зах зээл дэх ноолуурын ихэнхийг нь нийлүүлдэг. Хамгийн зөөлөн, хамгийн тансаг гэгддэг монгол ямааны ноолууран бүтээгдэхүүн дэлхийд энэ хэрээр үнэтэй. Манай улсад гэсэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд цөөнгүй бий. Гэвч дэлхий зах зээлд Мade in Mongolian гэсэн шошготойгоор нийлүүлдэг тэдгээр компаниуд 100 хувь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг уу? Шошго дээрээ 100 хувь ноолуур гэж бичсэн ч ачир дээрээ ноолуур байж чадах уу?

Ийм асуулт тавигдах болсон шалтгаан нь саяхан дуулиан тарьсан мэдээлэлтэй холбоотой. Телевизийн алдарт хөтлөгч асан Селена Скотт тансаг зэрэглэлийн ноолуурын брэндүүдийн талаарх нэгэн ноцтой баримт дэлгэжээ. Учир нь үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар “100 хувь цэвэр ноолуур” гэсэн ноолууран хувцас нийлэг материалтай, тэр ч бүү хэл хархны үс зэргийг хольсон хямдхан бүтээгдэхүүн гэдгийг нотолжээ. Британийн томоохон ноолууран хувцас үйлдвэрлэгч “Edinburgh Woollen Mill” компани ийм асуудлаар шүүхэд дуудагдаад байгаа аж. Тус компанийг ноолууран бүтээгдэхүүн бүрийнхээ шошго дээр “100 хувь ноолууран бүтээгдэхүүн” гэж бичсэн ч энэ нь шалгагчийн зүгээс тус компанийн ноолууран бүтээгдэхүүн нь хольцтой байсан гэх дүгнэлт гаргасан байна.

Энэ талаар сэтгүүлч Скотт “Энэ бол цэвэр луйвар. Энэ бол тус салбарт өргөн хэмжээнд яригдахуйц асуудал юм. Ийм луйвар өргөжсөнөөр жинхэнэ сайн чанарын ноолуурын эрэлт буурч, ноолуурын ямаа үржүүлэгч Монгол малчид болоод, энэ салбарт хүчин зүтгэж буй хүмүүсийн хүчин чармайлтыг үгүйсгэж буй явдал” хэмээн онцолжээ.

Үүнээс харахад дэлхий монгол ноолуурыг үнэлдэг. Учир нь 100 хувь оргинал  байдаг. Харин “Edinburgh Woollen Mill” мэтийн компаниуд бидний буянд бузар хийснээс болж монгол ноолуурын үнэ цэнийг буурах хүргэж байна.

Ийм эгзэгтэй цаг үед дотоодын үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал юм. Гэхдээ бид 100 хувь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна уу.  Зарим нэг иргэдийн ярьж байгаагаар монголчууд 100 хувь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаггүй. Тэд ноолуурынхаа утсыг хятадаас бэлнээр авдаг гэх. Мөн зарим үйлдвэрүүдийн 100 хувь ноолуур гэсэн бүтээгдэхүүний 60-70 хувь нь ноолуур бусад нь хонины ноос, үхрийн хөөвөр хийдэг тухай ч ярьж байна. Тэгэхээр монголчууд үнэхээр 100 хувь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэхэд эргэлзэхэд хүрч байгаа юммонголчууд үнэхээр 100 хувь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэхэд эргэлзэхэд хүрч байгаа юм.

Дэлхийн ноолуурын үйлдвэрлэл жилд 7.5 сая кг боловч ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ үүнээс маш их хэмжээтэй байдаг аж. Хоёр жилийн өмнө Хятадын ноолууран бүтээгдэхүүний компанийн хуурамч барааг Ромоос хурааж байсан бөгөөд тэд ноолуурын хажуугаар нийлэг материал, харх зэрэг өөр амьтны ноос, ноолуур оролцуулсан нь ил болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
neeree ergelzeetei baih shu. Buyan gaigui shig baidag. Goyo zarim ni neg sonin niileg baidag. Altai bol noolrood bur hairan mungo bolson. Govi deer uyed saihan baisan, suuliin uyed bas l ergelzeh bolloo.
2016/03/22 103.17.108.42
zochin
100-200gr ordog gsen biz dee
2016/02/25 103.17.108.42
ариунаа
эргэлзээтэй шүү 80 хувь байвал их юм даа
2016/02/25 103.17.108.42
zochin
hatan suljee ch genuu tedniih l law nooluur geed hachin muuhai yum zardag yum bna le ter ni noolrood boostood neg l bishee
2016/02/25 103.17.108.42
mOngol
Europa-n nooluuran buteegdehuun hiideg gazruud from china nooluuraa avdag, hyamdiig ni bodood. Mun zagvaraa uguud zahialgaa in chinad ugdug, china nar muuriin usiig hurtel samnaad nooluurtai holison bdg gj 4-5 jiliin umnu yarigdaj bsn, tegeheer nooluur me
2016/02/24 103.17.108.42
zochin
shal hulh yum hiideg shuu dee! tegeed une gej tengert hadchihsan bolimoor yumaa!
2016/02/24 103.17.108.42
h
dandaa muuhai noolorson nohoin us shig yumiig bas nooluur geed bga yumaa
2016/02/24 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment