8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүрхний эмгэгтэй 28 хүүхэд үнэгүй хагалгаа хийлгэхээр БНХАУ-д очоод байна

2018-11-22 12:18:42

Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 монгол хүүхэд БНХАУ-ын нийслэл Бээжинд очиж эмчлүүлэхээр болжээ. Тэд өчигдөр БНХАУ-д очсон байна. БНХАУ, Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн эмгэгтэй 100 монгол хүүхдийг БНХАУ-д үнэгүй мэс засалд оруулж эмчлэх төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 53 хүүхэд эмчлүүлсэн. Энэ жил үлдсэн 47 хүүхдийг эмчлэх бөгөөд БНХАУ-ын эмч нар өнгөрсөн сард манай улсад ирж, өвчтөнүүдээ сонгоод явсан юм. Бээжинд очсон 28 хүүхэд нь эдгээр сонгогдсон 47 хүүхдийн эхний ээлж юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment