8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баттүвшин: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй

2018-11-19 11:46:00

Бага насны хүүхдүүдийн хэрэглэдэг Анаферон ханиадны эм, дархлаа сайжруулах болон вирусын эсрэг үйлдэлтэй Виферон лааг Хөнгөлттэй эмийн жагсаалтаас хассан нь маргаан дэгдээгээд байгаа билээ. Виферон лааг Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Анаферон жоргүй эмийн жагсаалтад орж байгаа учраас зайлшгүй олгох болон жоргүй олгох эмийн жагсаалтад орохгүй. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэж тайлбарласан. 

Тус шийдвэр гарсаны дараагаар виферон лааг импортлон оруулж ирдэг “ЭНТО” ХХК “Салбарын сайд нь өөрөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн албан ёсоор нотлогдоогүй буруу ташаа мэдээлэл тараасан” хэмээн тус компанийн зүгээс мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ 50 жилийн өмнө бүтээсэн уг лааг практикт хэрэглэж, ашиглахад ямар нэгэн сөрөг урвал, гаж нөлөө илэрсэн тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй гэдгийг тус компанийн зүгээс онцолж хэлсэн юм. 

Энэ талаар ЭМД-ийн сангийн дарга Алтанхуяг “ ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2015 онд Виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 91 мянган хүн энэ лааг хэрэглэсэн байна. 2018 онд хөнгөлөлттэй эмийн хүүхдийн ангиллаас Виферон лааг хассан. Өнгөрсөн жилд 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг энэ лааг авахад үзүүлсэн” гэв.  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга БаттүвшинХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй. ЭХЭМҮТ-өөс зарим халдварт өвчний үед энэ лааг хэрэглэж болох боловч толгой дараалан хэрэглэхийг зөвлөөгүй. Томуугийн эмчилгээний удирдамжид дээрх хоёр үндэсний төвийн эмчилгээний удирдамжийг баримталж, эмнэлгүүддээ зөвлөмж өгдөг юм”

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр: ДЭМБ-аас олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн улс орнуудад зөвлөмж гаргадаг. Тэрийг улс орнууд дагадаг. ДЭМБ-аас томуугийн вирусийн эсрэг эмчилгээнд 4 эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байгаа. Энэ 4-өөс Монгол Улсын эмийн жагсаалтад орсон ганцхан эм бий. Тэр нь Осельтамивир. Энэ маш үнэтэй эм учир цаашид яах вэ гэдэг асуудлаар ЭМЯ-тайгаа ярилцаж байна.  Виферон бол томуугийн эмчилгээний асуудалд хэрэглэж байгаа лаа. Судалгаанаас харахад хүний биед үзүүлэх хор нөлөө байдаггүй юм гэхэд томуугийн эмчилгээнд үр нөлөөгүй гэдэг нь нотлогдсон. Энэ л хамгийн чухал. Нотлогдоогүй зүйлийг эмчилгээ, үйлчилгээнд аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Албан ёсоор хэлье. Томуу, томуу төст өвчний үед  Анаферон эм, Виферон лаа хоёрыг эмчилгээнд хэрэглээгүй. Удирдамжинд байхгүй учраас хэрэглэхгүй гэсэн үг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Виферон лааг хэрэглэсэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юмаа гэхэд ямар ч үр дүнгүй гэсэн үг. Олон янзын судалгаа байна. Би мэргэжлийн хүний хувьд ЭМЯ-ны сайдыг буруу үг хэлсэн гэж бодохгүй байна. Яагаад ийм зүйлийг олон нийтэд мэдэгдэж болохгүй гэж.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар “Процессын алдаа гаргасан. Энэ асуудлыг ил гаргаж, шүгэл үлээсэн нь буруу асуудал биш ээ. Ямар ч байсан хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан. 5884 ширхэг эмний зөвхөн нь нэг нь яагаад ингэж томоор тавигдаж эхлэв. Салхи хаа нэгнээс сэвэлзээд байгаа юм бишүү” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ard
хэрэглэ гээд бгаа юм уу боль гээд бгаа юмуу оху ын судалгаагаар бол их үр дүнтэй гэж баталсан бдаг дэмб гэж бүхнийг мэдэгч юм уу удахгүй шээх баахаа заалгах юм бна л даа
2018/11/19 103.212.118.182
ИРГЭН
Үнэхээр ямар нэг СУЛ тал ч юм уу Сөрөг тал бдаг бо АЛЬ ЭРТ ЯРИХ ЁСТОЙ Бсан гэтэл ийм асуудал илрэхээр НЭГ ИХ МЭДЭМХИЙ ХҮМҮҮС , Хүний төлөө ажиллахгүй бгааг нь БАТЛААД л бна даа
2018/11/19 202.179.27.187
  • Recent
  • Most Read
  • Most Comment