8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амартүвшин аварга болж, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

2018-11-18 12:20:00

Недерландын Гаага хотноо өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн Гран При тэмцээн эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд боллоо.

-60 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин аваргын алтан медаль хүртэж, Гран При ангилалаас зургаа дахь алтан медалиа хүртлээ. Мөн энэ жинд өрсөлдсөн дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медаль хүртэж Гран При ангилалаас дөрөв дэх хүрэл медалиа гардлаа.

Эхний өдрийн дараах байдлаар манай жүдочид 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа нийт 62 улсаас хоёрдугаарт эрэмблэгдэж байна.

Өнөөдөр тус тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:00 эхлэх бол медалийн барилдаанууд шөнийн 00:00 цагаас явагдана. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг, ОУХМ Болдын Ганхайч, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Сономдагвын Чинзориг нар хүч үзнэ.

Д.Амартүвшин түрүүлж, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment