8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ

2018-11-18 11:20:00

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 14-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 54.000 хүн хамрагдаад байгаа тухай мэдээллийг өглөө.

Тухайлбал улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт бүлгийн иргэн 4631, эрүүл мэндийн байгууллагын ажилтан 5543, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 43.835, сайн дурын дархлаажуулалтанд 48 хүн хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл