8o
Улаанбаатар хот
mobile menu

С.ЦЭРЭНЧИМЭД хүрэл медалийн төлөө, үлдсэн нь дагаж барилдахаар боллоо

2018-11-16 10:51:59

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр үдээс өмнө эзэн орны Дениса Юлиана Фодор, Украины Алина Акобианыг тус бүр цэвэр ялсан ч дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдснаар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Түүнчлэн маргааш 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Болортуяа, 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа, 72 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин П.Номин-Эрдэнэ нар бүгд дагаж барилдахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment