8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтан өд"-д нэр дэвшүүлэх бүтээлүүдийг авч эхэлжээ

2018-11-16 09:27:06

Монголын зохиолчдын эвлэл оны утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах уралдааны бүртгэлээ эхэлжээ.Энэ жил оны шилдэг утга зохиолын бүтээлийг яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрөл тус бүрд шилдгүүдийг шалгаруулах юм байна. Эдгээр төрөлд шилдгээр шалгарсан зохиолчид оны шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналын эзэд болох юм. "Алтан өд"-д нэр дэвших бүтээлүүдийг энэ сарыг дуустал хүлээн авах ажээ. Монголын зохиолчдын эвлэл 2001 оноос хойш утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд"  наадмыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 18 дахь удаагаа болох гэж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment