8o
Улаанбаатар хот
mobile menu

22 сургууль, 13 хөтөлбөр БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдэв

2018-06-28 19:00:00

Монгол улсад боловсролын магадлан итгэмжлэх анхны үйл ажиллагаа 1999 оноос эхлэж, үе шаттайгаар үргэлжилсээр өнгөрсөн жилээс их, дээд сургуулийн 3 дахь магадлан итгэмжлэл амжилттай явагдаж, сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж байна. 3 дахь магадлан итгэмжлэлийг эхлүүлэхийн тулд БМИҮЗ 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан юм. ХБНГУ-ын ASIIN байгууллага, олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжийг тусган, оролцогч талуудын оролцоотой боловсруулан  2016 онд шинээр баталсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаадлагаар эхний 22 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа гэрчилгээг гардуулав.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог хангахын тулд шинжээчдийн багт ажил олгогч, оюутны төлөөллийг оролцуулж, шинжээчид чанарын үнэлгээний аргачлалаар бодитой үнэлгээ хийж байгаа нь сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагааг олон талаас нь нэгтгэн дүгнэх боломж бүрдсэн гэдгийг магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн хамт олон онцлон тэмдэглэж байлаа.

 

 

Ази, номхон далайн бүсийн гишүүн болохоор ажиллаж байна

Сургууль, хөтөлбөрийн чанарын хөгжлийг дэмжих гол тулгуур нь чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо учраас магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын нэг үндсэн хэсэг нь тухайн сургуулийн чанарын бодлого, хэрэгжилт, үр дүн, сайжруулалтыг үнэлж дүгнэхэд чиглэгдэж байна. Энэ нь БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүд цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал давуу тал болж байгаа юм.

БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд 2020 он гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохоор ажиллаж байна. Түүнчлэн олон улсын магадлан итгэмжлэлийн толгой гурван томоохон байгууллагын жинхэнэ гишүүн болох зорилт тавьсан. Энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болохоор ажиллаж байна. Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байна. Сайн хөтөлбөртэй болсноор байгууллагын үйл ажиллагаа сайжирч, боловсролын чанар дээшилнэ” хэмээн энэ үеэр БМИҮЗ-ийн дарга Ж.Ариунболд онцоллоо.

 

96 их дээд сургуулиас 67 нь магадлан итгэмжлэгдсэн

Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Манай улсад давхардсан тоогоор 1500 орчим хөтөлбөр байгаа бөгөөд 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн. Тиймээс их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэлд хамрагдаж, чанараа баталгаажуулан олон улсад үнэлүүлснээр боловсролын салбар, цаашлаад хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн ур чадварын нийцэл  дээшилнэ гэж салбар яамны зүгээс харж байна.

 БМИҮЗ-өөс дээд боловсролын сургалтын  байгууллага,  хөтөлбөрийг  магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг  бүрэн хангасан тохиолдолд таван жилийн хугацаатай, тодорхой шаардлагыг хэсэгчлэн хангасан тохиолдолд нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг. 1998-2004 он хүртэл анхны  магадлан итгэмжлэл хийгдэж байсан бол 2004 оноос 2 дахь шатны магадлан итгэмжлэл 10 жилийн хугацаатай хийгдсэн байдаг. Ингээд гурав дахь  түвшний магадлан итгэмжлэл авсан байгууллагын хүчинтэй хугацаа 2018-2023 он хүртэл байх боломжтой юм. 

 

 

 

Ингээд өнөөдөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан сургуулиудыг танилцуулъя.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /5 жил/

1.      Мандах их сургууль

2.      Соёл урлагийн их сургууль  

3.      Шинжлэх ухаан технологийн ИС

4.      Улаанбаатарын ИС

5.      Ховд ИС

6.      Их засаг ОУИС

7.      Тээврийн ДС

8.      Технологийн ДС

9.      АШУҮИС

10.  МУИС

11.  МУБИС

12.  МУ-ын Эрдмийн ИС

13.  Отгонтэнгэр ИС

14.  ХААИС

15.  Хүмүүнлэгийн ухааны ИС

16.  Оточ Манрамба ИС

17.  ОУ-ын Улаанбаатар ИС

18.  Орхон ИС

19.  Үндэсний батлан хамгаалахын ИС

20.  Рояаль ОУДС

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /1 жил/  

1.      Эм Ай Ю дээд сургууль

2.      Шинэ монгол технологийн ДС

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд: /5 жил/

1.      МУБИС-ийн “Багш, бага ангийн боловсрол”

2.      АШУҮИС-ийн  “Нийгмийн эрүүл мэнд”

3.      АШУҮИС-ийн “Эм зүй”

4.      АШУҮИС-ийн “Био-анагаах ухаан”

5.      ШАУҮИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”

6.      ШАУИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”

7.      ХААИС-ийн “Байгаль орчныг хамгаалах технологи”

8.      ШУТИС-ийн “Үйлдвэрийн экологи”

9.      ШУТИС-ийн “Архитектур”

10.  ШУТИС-ийн  “Шим тэжээл судлал”

11.  ШУТИС-ын “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт”

12.  МУИС-ын “Электроник”

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр: /1 жил/

1.     ХААИС-ын “Бараа түүхий эдийн судлал, технологи”

 

 

 

 

 

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл