8o
Улаанбаатар хот
mobile menu

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2018-06-06 16:00:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Ирэх жил Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Үүний хүрээнд, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах талаар ярилцлаа. Хоёр улсын хамтарсан Шинжлэх ухаан, технологийн дээд хорооны хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2016 онд гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд дөрөв дэх удаагийн уулзалт болох бөгөөд энэ оны IV улиралд зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа салбарын сайд хэллээ. 

 Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд жил бүр Монгол Улсаас 15 оюутныг БНСВУ, БНСВУ-аас таван оюутныг Монгол Улсад солилцоогоор суралцуулдаг. Ирэх хичээлийн жилд Монгол Улсаас БНСВУ-д суралцах 15 оюутны материалыг явуулж эхэлжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Ирэх хичээлийн жилд БНСВУ-аас Монгол Улсад суралцах оюутны тоог эхний ээлжинд хоёроор нэмэгдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, танай улсаас Монгол Улсад таван оюутан суралцдаг байсныг долоо болгон нэмэгдүүлэх боломж байна” гэв. Мөн тэрбээр мэдээлэл, технологийн багшийг Вьетнам улс руу явуулан туршлага судлах, шинжлэх ухаан, технологийн шинэ шийдлүүдтэй танилцах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, багш солилцооны хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хатагтай Доан Тхи Хьенг БСШУС-ын сайдад хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд, энэхүү уулзалтаар боловсролын салбарт хамтарч ажиллах бүхий л зүйлийн талаар ярилцаж чадсандаа баяртай байгаагаа уламжиллаа. 

 

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment