8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайд нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсийн удирдлагатай уулзлаа

2018-11-14 10:13:00

БСШУСЯ

БСШУСЯ-ын дэд сайд Г.Ганбаяр Нийслэлийн Боловсролын газрын дарга удирдах албан тушаалтнууд, дүүргийн боловсролын хэлтсийн дарга нартай дөрөв дэх удаагаа уулзлаа. Өмнөх уулзалтуудаар нийслэлийн хэмжээний Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг хөндөж, эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгах чиглэл өгч, олон ажил хийгдсэн.

  Энэ удаагийн уулзалтаар  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон  гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх талаар санал солилцож үүрэг чиглэл өглөө.

  Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Хэдийгээр 2019 оны улсын төсөвт 113 сургууль шинээр барихаар төсөвлөгдсөн ч гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг бүрэн хэмжээнд хоёр ээлжид шилжүүлэхэд хангалтгүй гэсэн тооцоо бий. Төвийн сургуулиудад үүссэн төвлөрлийг сааруулах, хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь сургуульд суралцуулах, хамран сургах тойргоо оновчтой тогтоох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах, ирэх таван жилийн нэгдүгээр ангид элсэх хүүхэд, бүлэг дүүргэлтийн дундаж зэрэг тооцоо судалгааг нарийн гаргах чиглэлийг дэд сайд Г.Ганбаяр өглөө.

  2019-2020 оны хичээлийн жилд хоёр ээлжтэй болгох асуудлыг бодлогын хувьд болон орон нутагтаа ажиллаж байгаа боловсролын хэлтсийн удирдлагуудын хүрээнд дахин ярилцахаар боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шууданч
Энэ хүү сэтгүүлч байхдаа сайхан урсгал зөөлөн, харцтай хүүхэд байсансан. Одоо сайд болоод хөмсөг мөмсөг бол зангидаастай аан... Сайдын л имиж юм байх даа хөө
2018/11/15 202.131.7.74