Маргааш мэргэжлийн сумо бөхийн 11-р сарын тэмцээн эхэлнэ. Их аварга Хакүхо барилдахгүй гэдгээ мэдэгдээд байсан бол өөр нэгэн монгол аварга ёкозүна Какүрюү мөн тэмцээнийг өнжихөөр болжээ. Ингэснээр аваргуудаас ганц Кисэносато л 11-р сарын тэмцээнд зодоглохоор болжээ. Япон ёкозүна ганцаараа башёг тэргүүлж байсан нь 2003 оны Таканоханагаас хойш 15 жилийн дараа тохиож байгаа хэрэг юм. Кюүшюүд 2004 оны Асашёорюү аваргаас эхлээд өнгөрсөн жилийн Хакүхо хүртэл 14 жил дараалан ёкозүна түрүүлж байгаа. Тэгэхээр Кисэносатод түрүүлэх боломж тун их байгаа гэсэн үг юм. Сумо бөхийн олон мэргэжилтнүүд Кисеносатог энэ сарын барилдаанд түрүүлнэ гэж дүгнэж байна. Япон аварга ч түрүүлэх зорилт өмнөө тавиад байгаа бөгөөд бэлтгэл сургуулилт нь тун сайн байгаа гэнэ.
Ананд энэ сарын тэмцээнийг өнжинө
2018-11-10 12:55:00