Хүйтэн, сэрүүний улирал эхэлж томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг энэ үед дараах зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр та өөрийгөө болон үр хүүхдээ өвчлөлөөс сэргийлж чадна. Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг ЭМЯ-наас зөвлөж байгаа юм.
Томуугийн халдвараас иргэн та өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадна
2018-11-10 11:35:00