8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цагаан Уул” цомын эзэн тодорлоо

2018-11-05 09:09:04

 Монголын Залуучуудын Холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хайрын шүлгийн  “Цагаан Уул” наадамд энэ жил 120 гаруй бүтээл ирснээс 2-р шатанд Улаанбаатар хотоос 43, хөдөө орон нутгаас 18 нийт 61 залуу яруу найрагчид шүлгээ уншиж танилцууллаа. III шатанд 16, IV шатанд 6 оролцогч тус тус шалгарч 3 оролцогчийн оноо тэнцэж дахин шүлэг уншсан нь залуу яруу найрагчдын уран бүтээлийн чансааг шалгалаа.

Тус наадмыг Монголын Сэхээтны Холбоо,  Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Монголын Зохиолчдын Эвлэл, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп ажиллаа.

МЗХ 2017-2044 оныг Бүтээн байгуулалтын оноор зарлаж бүхий л үйл ажиллагаагаа “Бүтээе” залуусаа уриан дор төлөвлөн зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн “Цагаан Уул” наадам Бүтээгч залуусаа хайраар хөглөе уриан дор явагдаж  байгаагаараа онцлог байлаа.

 

Тус шүлгийн наадмын  тэргүүн байранд орсон яруу найрагчдын бүтээлээр эмхтгэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 11-р сарын дундуур  номын нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Хайрын шүлгийн “Цагаан Уул” 2018 наадмын шилдгүүд

1. Тэргүүн байр-Балдорж Алтанхуяг

2. Дэд байр Бямбацогт Ганхүрэл

 3. Гутгаар байр Тэрбиш Дарханхөвсгөл

4. Тусгай байр-Дашням Жамбалдорж

5. Тусгай байр- Сүхбаатар Очиртөмөр Говь-алтай аймаг

6. Мэндчулуун Дэвээжаргал нар тус тус шалгарлаа.

Шалгарсан бүтээлүүдийг тун удахгүй та бүхэнд хүргэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл