Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудыг чадавхжуулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бий болгох бодлогын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх зохицуулалт явуулж байна. Бодлогын дагуу ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж, Хорооны бүртгэл, мэдээлэлд тухай бүр тусгуулж байна. Энэ оны аравдугаар сард л гэхэд нийт 20 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсны 11 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж, зургаа нь шинэ салбараа нээжээ.
11 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүллээ
2018-11-02 14:15:00