8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай циркчид "А" зэрэглэлийн уралдаанаас АЛТ, МӨНГӨН ЦОМ хүртлээ

2018-11-02 10:22:00

БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулдаг Олон улсын циркчдийн 13 дахь удаагийн тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай "Есөн өрлөг” хамтлаг алтан цом, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид мөнгөн цом хүртжээ. Уралдаанд 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцдог тул дэлхийн хэмжээний "А" зэрэглэлийн уралдааны нэгд зүй ёсоор тооцогддог байна.

“Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид 2010 онд анх удаа тус уралдаанаас Монгол Улсад анхны алтан цомыг авчирч  байжээ. 

“Есөн өрлөг” хамтлагийн циркчдийн ОНЦЛОХ АМЖИЛТУУД
 

  • Жүжигчин Л.Тэлмэн дан хадуултай 3 эргэлтийг Монголд анх удаа гүйцэтгэсэн.
  • Монголын анхны хойшоо 5 эргэлтийг гүйцэтгэсэн.
  • Давхар сандал руу 3 эргэлт хийсэн Монголын анхны үзүүлбэрийн эзэд.
  • Зургаан давхар хүн дээр дан эргэлт хийсэн Монголын анхны үзүүлбэрийг толилуулсан.
  • Зургаан давхар хүн дээр эмэгтэй циркчин хоёр эргэлт хийсэн дэлхийн анхны үзүүлбэрийг толилуулсан.
  • 11 метрийн өндөр цамхагт давхар клонь хийсэн дэлхийн анхны үзүүлбэрийн эзэн.
  • Дан сандал руу хамгаалалтгүйгээр 3 эргэлт /Дэлхийн рекорд/ хийсэн.
  • Урагшаа 5 эргэлтээр дэлхийд анхдагч болсон.
  • Хөндлөн 4 эргэлтээр дэлхийн анхны үзүүлбэрийг гүйцэтгэсэн.
  • Зургаан метрийн өндөрт буюу духан дээрх сандал руу 2 эргэлт хийсэн дэлхийн анхны үзүүлбэрийг толилуулсан.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
unen
tsirkgui tsirkchid amjilt
2018/11/04 202.179.27.193