8o
Улаанбаатар хот
mobile menu

”Оддын өвчин” тун удахгүй

2018-10-30 12:07:22

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 87 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна. “Оддын өвчин” инээдмийн жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг,  хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нарын бүрэлдэхүүн ажиллаж байна. Жүжгийн гол дүрүүдэд Макс–Э.Тодгэрэл /СТА/, Мэгги–Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин, Сондерс-Ц.Жаргалсайхан, Жулия-Ц.Баясгалан, Тито – Г.Алтангэрэл /СТА/, Мария – Н.Баярмаа /СТА/, Диана – Б.Золжаргал, Тахар – Б.Золжаргал нар сонгогдон ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл