8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-10-29 10:59:00

Хонь

Өнөөдөр та гэртээ жинхэнэ эзэн нь байна. Та ойр дотныхондоо ч ийм сэтгэгдэл төрүүлнэ. Өнөөдөр та нэлээд түрэмгий шийдвэр гаргана. Дипломат замаар шийдэх зүйл дээр ингэж хандах нь зөв эсэхийг тунгаа.

Үхэр    

Өнөөдөр та шүүмжлэлийн бай болж мэднэ. Гэхдээ та дотроо бодож буй зүйлээ гаднаа илэрхийлээд хэрэггүй. Бодлоо өөртөө үлдээсэн нь дээр. Аливаа зүйлээс гэгээтэй талыг нь олж хараарай.

Ихэр

Санхүүгийн асуудлаа шийдээрэй. Шинэ ажил хайж, даргатайгаа цалин хөлсөө нэмэгдүүлэх талаар ярьж, шинэ төсөл барьж авах зэргийн нэгийг хий. Санхүүгийн эрх чөлөө амьдралд таарах бэлхшээлийг даван туулахад тусална.

Мэлхий

Санааг тань зовоож буй зүйлүүдийг үгүй хийхийг хичээ. Дотоод сэтгэлээ чөлөөлснөөр бүх зүйл сайхан болно. Зоригтой, эрсдэлтэй алхам хийх нь танд эрч хүч өгч залуужуулна.

Арслан

Үрэлгэн байх хэрэггүй. Мөн гэмтэж бэртэхээс сэргийлж спортоор хичээллэхдээ болгоомжтой байгаарай. Үдээс өмнө ажлуудаа дуусгаж ав.

Охин

Үнэтэй бэлэг авна. Хайртай хүнтэйгээ бага зэрэг санал зөрөлдөх ч романтик байдал хэвээрээ байна. Санхүүгийн тал дээр нэмэлт орлого олох боломжтой үе.

Жинлүүр

Аль болох гэртээ, ойр дотныхонтойгоо байхыг хичээ. Олон хүнтэй харилцах нь танд сөрөг хандлага авчирч магадгүй байна. Ганцаараа байж өөрийгөө сонсч ч болно.

Хилэнц

Зөн совиндоо итгэ. Хийх зүйлээ төлөвлөсөн бол амжилт олно. Гэхдээ зөвхөн өөрийнхөө санаа бодлоор яваарай. Өөр хэний ч үгийг сонсох хэрэггүй.

Нум

Судалгаа шинжилгээ хийхэд амжилттай байх өдөр. Хийх зүйл их байгаа учир өглөөнөөс эхлээд бага багаар нугал. Бусдад үг хэлэхдээ болгоомжтой байж хэн нэгнийг гомдоохоос зайлсхий.

Матар

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг. Өр зээлээ төлж, эрүүл мэнддээ анхаар. Гэр орноо тохижуулах санаа төрнө. Гэхдээ нэг их мөнгө үрэлгүйгээр хямд төсөр бөгөөд сайхан тохижуулах арга байна.

Хумх

Завгүй өдөр. Ойр дотныхон болон дарга тань таны хичээл зүтгэлийг үнэлнэ. Гэртээ ч, ажилдаа ч эмх цэгцтэй байгаарай.

Загас

Эрч хүчтэй, амьдралын идэвх өндөр түвшинд байна. Хайртай хүндээ сэтгэлээ илчил. Ойр дотныхондоо ч анхаарал тавь. Та өнөөдөр ажилдаа маш сэтгэл хангалуун байх нь.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл