Абу Дабигийн “Их дуулга”-аас Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртлээ.
Түүний өрсөлдөгч Дистра Красники 22 настай. Энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдаж байсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентинийн Паула Паретог ялсан юм.
М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртэж байна.