8o
Улаанбаатар хот
mobile menu

“Зика” вирусээс ингэж сэргийлэх хэрэгтэй

2016-02-22 10:55:00

Эрүүл мэнд, Спортын яамнаас “Зика” вирусын эсрэг зөвлөмж гаргалаа. Учир нь дэлхий дахинаа “Зика” вирусын халдвар нүүрлээд байна. Манай урд хөршид энэ вирусын хоёр дахь тээгч илэрч, хойд хөршид нэг хүн вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Энэ нь манай улсын хилээр вирус дамжин орж ирэх магадлал нэмэгдэж байна гэсэн үг.

Ялангуяа дулааны улирал хаяанд ирсэн энэ үед иргэд урьдчилан сэргийлэх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна.

 

Ингэхдээ шумуулнаас хамгаалах биеийн тос, цацлага хэрэглэж, цонх хаалгандаа тор татах хэрэгтэй. Вирусын халдвар авсан хүний үе мөч өвдөж, нүдний үрэвсэл хурцаар илэрдэг байна. Мөн өвчний шинж тэмдэг 3-12 хоногийн хугацаанд нуугдмал байдлаар илэрдэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment