8o
Улаанбаатар хот
mobile menu

40 жил жолоо барьж, 4 сая километр туулсан Гавъяат тээвэрчин Б.Оюунбаатар

2016-02-23 10:27:00

“Автобусны жолооч”-ийг ааш муутай, хурдтай явдаг хөдөлгөөнд оролцохдоо дээрэнгүй ханддаг гэх мэт ер нь эдгээр хүмүүсийн талаар сайн хэлдэг хүн  цөөн биз. Тэгвэл автобусны жолооч нар яагаад ууртай ширүүн харьцдаг юм бол. Яагаад хурдлаж яардаг юм бол... Тэд хаашаа яардаг вэ?

Өглөө бүр олон хүнийг ажил төрөл, зорьсон газарт нь хүргэж өгөхийн тулд хэн бүхнээс эртлэн босж маш их хариуцлагатай,  хүнд хэцүү энэхүү ажлыг хийдэг жолооч нарыг ёстой нөгөө ясны хүмүүс гэж хэлэхэд хэлсдэхгүй биз ээ. Учир нь бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа тасралтгүй 40 жил жолоо барьсан Гавъяат тээвэрчин нэгэн  хүнийг урьлаа. Улсад 38 жил ажиллаж үүнээс 34 жил Автобус нэгдүгээр баазад насаараа ажиллаж байгаа  “Автобус нэгтгэл” ХХК-ний  ахмад жолооч, Монгол Улсын Гавъяат тээвэрчин Б.Оюунбаатар юм. Түүнтэй уулзахаар өглөөний 10.00 цагийн үед залгахад тэрбээр ажлаа хийж явна. “Саппаро-Эмээлт”-ийн чиглэлд явж байна 12 цаг 14 минут гэхэд Саппарогийн буудал дээр зогсоно. Яг цагтаа хүлээж байгаарай гээд утасаа салгав. Сэтгүүлч миний бие товолсон цагтаа Саппарогийн буудал дээр 12 цаг гэхэд ирэв.

Тэрбээр яг товлосон цагтаа буюу 12 цаг 15 минут /Саппорогийн буудал/ дээр ирлээ.

Б.Оюунбаатар жолоочид хандан “-Та яг 12 цаг 14 минут гэхэд энд ирнэ гэсэн. Яг л цагтаа ирж байна шүү”. гэхэд “-Тэгэлгүй яахав. Бид чинь автобусны буудал дээр зогсох, цаг минут, маршрутын дагуу явдаг болохоор тэр шүү дээ” гэв.

Ийнхүү сэтгүүлч миний бие дунд оврын 19 хүний суудалтай автобусад сууж Б.Оюунбаатар жолоочтой, зорчигч нарын хамт Эмээлтийн чиглэлд хөдлөв. Саппорогийн буудалаас Эмээлт ороход 20 гаруй буудал байдаг бөгөөд Автобусны буудал хооронд шугамын автобуснууд 2 минут явах ёстой байдаг гэнэ. Тиймээс хэлсэн цагтаа ийнхүү нэг ч минут хоцролгүй ирсэн нь энэ аж.

Өдрийн 12.00  цаг өнгөрч байсан тул сууж буй зорчигч нарын ихэнх нь сургуулийн хүүхдүүд байлаа. Б.Оюунбаатар жолооч өглөө миний автобусанд сууж ирсэн хүүхдүүд хичээлээ тараад явж байгаа нь энэ шүү дээ  гээд цаанаа л нэг хайрласан харцаар автобус руу орж байгаа хүүхдүүд хүү харахад, хүүхдүүд “Жолооч ахаа сайн уу”? гэж асуугаад л 200 төгрөгөө хийж, суудалаа эзлэн сууж байв. Б.Оюунбаатар жолооч “Тэр ягаан малгайтай охин мөнгөө хийгээрэй гэж хэлэхэд “Нөгөө охин танд бутархай мөнгө байна уу? Надад байгаа нь 1000 төгрөг байна” гэхэд Б.Оюунбаатар жолооч мөнгөө бэлдээд ороод ирэхгүй дээ. Ангийнхаа хүүхдүүдээс аваад хийчэхээ ахын дүү гэв.

Хүүхдүүд хөөрхөн шүү өглөө хичээлдээ явахаар автобуснаасаа хоцорчихвий гээд өглөө 6 цаг гэхэд буудал дээр гараад ирчихсэн зогсож байдаг юм. Өглөөний цайгаа ууссан уу хэдэн цагт боссон гэж асуухаар зарим нь цайгаа уугаагүй ээ. Сургууль дээрээ очоод уучихдаг юм гээд л хөөрхөн, хөөрхөн юм ярьцгаадаг юм. Би чинь монголын ирээдүй болсон хүүхдүүд багачуудыг өглөө бүр хичээл сургууль руу нь зөөж явдаг. Ирээдүйн дарга, сайд,ерөнхийлөгчийг ч зөөж яваа юм билүү бүү мэд шүү дээ гээд инээв. 

Сэтгүүлч миний бие зорчигч нарыг нилээд ажиглаж мөн жолоочийн анхааралыг аль болох сарниулахгүй байхыг хичээн автобусны буудал дээр хальт зогсоход ганц хоёр асуулт асуусаар бараг 10-аад буудал явлаа. Тэгтэл Б.Оюунбаатар жолооч “-Эмээлтийн эцсийн буудал дээр очиж 4 минут зогсдог юм тэнд очоод л чамтай хэсэг ярилцья” гэв.

13.00 цаг /Эмээлт эцсийн буудал/

Ингэж явсаар сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь харалдаа буулгаж өгсөөр эцсийн буудал дээр ирж зогсоод Б.Оюунбаатар ахтай хэсэг хугацаанд хөөрөлдлөө.

-Та анх хэдэн онд жолооч болж байв. Олон жил автобусны жолооч хийж байгаа гэж сонсон?

-Анх 1979 онд жолооч болохоор 1 жилийн курсийг түргэвчилсэн сургалтаар 45 хоног сууж төгсөөд, жолооч мэргэжилтэй болсон. Тэр үед Жолооч гэдэг чинь мэргэжил байлаа шүү дээ. Тэгээд л 1982 онд “Автобус нэгдүгээр бааз”-д жолоочоор орсон түүнээс хойш тасралтгүй жолоочоор ажиллаж байна.

-Тэр үед хэдэн автобус үйлчилгээнд явдаг байсан бэ? Зорчигч нар мэдээж их байсан байх?

-Тухайн үед 100 гаруй автобус нилээд олон чиглэлд гардаг байсан. Хүмүүсээ багтаахгүй чихээд л явдаг байлаа. Бүр их хүнтэй үед яг автобусны буудал дээр зогсохгүй жаахан өнгөрч зогсоно. Тэгэхгүй бол тэр олон хүмүүс багтахгүй шүү дээ. Суулгаж аваад л зөөлөн, зөөлөн тооромз гишгэнэ. Хүмүүс урагшаа шахахагдана. Тэгээд л хөдлөнө дөө. Том оврын автобусанд аль хүн орох багтаамжаар нь суулгана шүү. нэг ч гэсэн хүн ажилдаа очиж байвал хэрэгтэй биздээ. Сайн чихлээ гэхэд 170-аад хүн ордог юм /инээв/ Одоогийнх шиг хүмүүс хувийн унаа тэрэг гэж байхгүй бүгд л нийтийн автобусаар явдаг байсан.

-Та ер нь ажилтай өглөө гэрээсээ хэд гэж гараад орой хэд гэж буудаг юм бэ?

-Бид өглөө орой гэж хоёр ээлжээр гардаг. Өглөө ээлжтэй бол 04.00 цагт босно доо. Унд цайгаа уугаад ажилдаа гарна гэвэл 04.00 цагт босно. Жаахан унтаж байгаад гарья гэвэл 4 цаг 30 минутанд босно. /инээв/ Тэгээд бааз дээрээ 05:50 минут гэж очоод 07:00 цаг гээд л эхний буудал дээрээ ирээд байраа эзлээд зорчигч нараа авдаг. Харин үдээс хойших ээлж нь 14 цагаас оройны 22:24 минут бууна. Гэхдээөглөө миний автобусанд сууж ирсэн хүүхдүүд хичээлээ тараад явж байгаа нь энэ шүү дээ

Ээлжиндээ эцсийн буудалаас эхний буудал хүртлээ хэдэн ирээс хийдэг вэ?

-Өглөөний ээлж ньөглөө миний автобусанд сууж ирсэн хүүхдүүд хичээлээ тараад явж байгаа нь энэ шүү дээ Өдөрт долоон удаа эцсийн буудалаас  эхний буудал хүртэл явдаг гэсэн үг.

Эмээлт саппоро хоёрын хооронд хэдэн километр байх уу?

-47,2 км байдаг. Өдөрт 350 гаруй километр газар явна. Би зөвхөн автобус баазад 4 сая километр замыг автобустайгаа туулсан байна.

Ийнхүү бид хоёр эмээлтийн эцсийн буудал дээр 4 минут орчим зогсоход зорчигч нар аль хэдийнээ орж ирээд суучихсан. Хөдлөх цаг болсон тул ийнхүү буцаад хотын төв рүү хөдлөв. Б.Оюунбаатар жолоочийн хувьд өглөөний ээлжинд гарсан учраас 14 цаг 18 минутанд нөгөө жолоочтойгоо ээлж солигдон буухаар байлаа.

Саппорогийн буудал дээр 14 цаг 20 минутанд ирж зогсоход нөгөө ээлжийн жолооч нь хүлээж байв. Ингэж Б.Оюунбаатар жолооч бид хоёр тухтай хөөрөлдөх завшаан гарсан тул сэтгүүлч миний бие ихэд олзуурхаж Б.Оюунбаатар жолоочтой ажил амьдралыхан талаар ярилцлаа.

-Өглөө маш эрт босоод ажилдаа гараад явж байхад бас л  сайхан мэдрэмж төрнө биз. Өглөө гэрээсээ ажил руугаа яарч, ажилаа тараад л гэрлүүгээ яардаг хүн хамгийн их аз жаргалтай байдаг гэсэн?

-Ажил төрөл рүүгээ яарч яваа хүнийг зорьсон газарт нь хүргэж өгч,өглөө миний автобусанд сууж ирсэн хүүхдүүд хичээлээ тараад явж байгаа нь энэ шүү дээАжилруугаа яарч яваа хүнийг ажилаас нь хоцроочихгүй юмсан. Хичээлрүүгээ гүйж яваа хүүхдийг бас л хоцроохгүй юмсан гэсэн  эерэг сэтгэлээр хандаж аль болох хүмүүстэй найрсаг эв зүйтэй харьцахыг хичээж ажиллаж ирсэн дээ.өглөө миний автобусанд сууж ирсэн хүүхдүүд хичээлээ тараад явж байгаа нь энэ шүү дээ  

 

-Автобусны жолооч нарыг их ууртай ширүүн ханддаг соёлгүй бүдүүлэг гэдэг. Гэхдээ олон янзын ааштай хүмүүстэй харьцах таны мэргэжлийн хэцүү тал юм даа?

-Олны дунд янз бүрийн хүмүүс их байдаг. Миний хувьд аль болох найрсаг хандах юмсан гэж боддог.Залуудаа ч хааяа зарим нэг хүмүүстэй амь мурийх үе байсан. Тэгээд хурлаар тэд гэсэн дугаартай автобусны жолооч хурдтай явж байна. Автобусны зогсоол өнгөрч зогсож байна гээд л донгодуулдаг байсан.өглөө миний автобусанд сууж ирсэн хүүхдүүд хичээлээ тараад явж байгаа нь энэ шүү дээ

-Автобусанд туулайчлах хүмүүс нилээд байдаг байх. Одоо шинэчлэл хийсэнээр хэр өөрчлөгдөж байна?

- Байлгүй яахав. Аль болох мөнгө төлөхгүй явчих юмсан гэсэн сэтгэхүйтэй хүмүүс байдаг. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн ухамсар их дээшилсэн бололтой байдаг юм. Смарт карт гэж энэ төхөөрөмж орж ирсэн нь их зүгээр зүйл болсон. Картаа уншуулаад мөнгөө хийгээд л суугаад явна. Зарим нэг хүмүүс 1000 төгрөг барьж орж ирээд бутлахгүй болохоор буцаад мөнгөө аваад буудаг. Автобус бааз их алдагдалтай ажилладаг байгуулага шүү дээ. Ингээд ашиглаад байхад өдөрт 6000-7000 төгрөгний алдагдал байнга гардаг шүү. Уг нь 500 төгрөгний зоосон мөнгө нэг хэсэг гарч байсан. Зоосон мөнгийг автобусанд хэрэглэдэг бол их зүгээр санагддаг.  Бутархай мөнгө энэ тэр гээд байхгүй 500 төгрөгний зоосон мөнгөө хийгээд л явахад асуудал үүсэхгүй амар юм шиг санагддаг юм.

-Кондуктортай байсан одоо Смарт картаар үйлчилж байгаа хоёрын ялгаа мэдээж байгаа байх?

-Цаг үеээ дагаад сайхан хөгжиж байнаа.  Смарт картай болсон нь үнэхээр сайн хэрэг. Хуучин бол кондуктор гэдэг хүн мөнгө хурааж авдаг байсан дутуу мөнгө өглөө. Энэ тэр гээд л их хэл ам гардаг байсан. Ер нь бол автобусан дотор их дуу чимээтэй байнга шахуу хэрүүл гардаг байсан одоо бол хүмүүс ухамсараараа мөнгөө хийгээд л явбал ямар ч дуу чимээ байхгүй амар байдаг

-Таны ажил цаг минутаар хэмжигддэг ажил юм байна. Тав духтай суугаад үдийн цайгаа ч ууж чаддагүй юм шиг санагдлаа?

-Ихэвчлэн гэрээсээ цай ундаа бэлдэж ирээд  эцсийн буудал дээр хальт зогсохоороо машин дотороо уучихаад л явдаг. Яг тэдэн цагт тэнд цайнд орно гэсэн зүйл байхгүй. Тэгээд ч бидний явдаг хот орчимын чиглэлд нэг л газар эцсийн буудал дээрээ нэг жижигхэн цайны газар байдаг.

Ийнхүү бидэн хоёр нийлээд хөөрөлдөж байтал Б.Оюунбаатар жолоочийн ажлынх нь найз нь ирэв. Түүнийг мөн М. Оюунбаатар гэдэг Нэр нэгтийн чих нэг гэдэг шиг бид хоёр чинь адилхан нэртэй. Бас нэг баазад ажилладаг, бараг хамт ажилаад 30-аад жил болж байна гэж тэр хоёр хоорондоо хөөрөлдөв. Амьдаа найзыгаа “Манай энэ найз чинь Баазын арван гурван удаагийн аварга, Гавъяат тээвэрчин байхгүй юу” хэмээн бахархан ярьж суув.

Б. Оюунбаатар ах өнгөрсөн жил төр засагтаа гавъяагаа үнэлүүлж “Гавъяат тээвэрчин” гэсэн эрхэм алдарыг хүртжээ. Амьдаа М. Оюунбаатар “Гавъяат бид хоёр чинь их олон жил найзлаж нөхөрлөж яваа хүмүүс. Жаргал зовлон хэцүү бэрх, мэдэх мэдэхгүй зүйлээ хэн хэндээ хэлж зааж явдаг хүмүүс хөгтэй явдал ч их тохиолдож байлаа гэсэнээ. Манай энэ Гавъяат чинь мундаг хүн байхгүй юу? Дөрвөн ерөнхийлөгчөөс бүгдээс нь шагнал авч байсан хүн дээ. Нэг жил Н.Багабанди ерөнхийлөгчөөс Алтангадас одон авсан тэр үед редиаогоор “Автобус нэгдүгээр баазын жолооч Оюунбаатар Алтан гадас одонгоор шагнагдав гэж зарлахаар нь Манай найзууд тэрийг сонсоод Дорнод аймагаас хотод ирчихсэн ажлаа тараад очсон чинь баяр хүргэе алив алтан гадас гэж ямар одон байдаг юм гээд баахан хүмүүс ирчихсэн байсан. Тэгэхээр нь би бишээ. Б.Оюунбаатар гэдэг жолооч авсан юм гэсэн чинь Оюунбаатар гэхээр нь мөн байна гээд л ирсэн гээд ийм хөгтэй явдал болж байлаа. Одоо харин гавъяат Б.Оюунбаатар, Жолооч М.Оюунбаатар гэж ялгадаг болсон. /Инээв/

-Дөрвөн Ерөнхийлөгчөөс шагнал авч байсан гэнэ. Энэ бас хэн бүхэнд тохиолдох хувь заяа биш шүү?

-Хамгийн анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас Жуух авч байсан. Н.Багабанди Ерөнхийлөгчөөс Алтангадас одон, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс  Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугын одон, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс Гавъяат тээвэрчин авсан даа.

                         

                         

-Танай бааз нийт хэдэн жолооч нартай вэ? 30 гаруй жил бааздаа жолооч хийж байна гэхээр та чинь хамгийн ахмад настай жолооч юм шиг байна?

-34 жил бааздаа жолооч хийж байна. Уг нь жолоочийн мэргэжил хүнд нөхцөл гэдэг учраас 55 настай даа тэтгэвэрт гардаг. Би 2012 онд тэтвэрт гарсан юм. Тэгсэн хирнээ бага оврын автобус бариад явж л байна. Манай баазын дарга “шинэ машин орж ирсэн хэсэг бариад ажлаад өгөөч гэж урилга өгсөн ” тэгээд л 60 хүртлээ ажиллах санаатай ажиллаж байна. Амьдралынхаа туршид энэ бааздаа ажилчихаад гуйж байхад нь үгүй гэж хэлж чадаагүй итгэлийг нь алдахгүй. Бааздаа хариу барих санаатай жолооч оо хийгээд л явж байна даа

-Энэ хугацаанд ажиллаж байхдаа хэдэн даргын удирдалга дор ажиллаж байсан бэ?

-Дөрвөн дарга солигдсон байдаг. Одоо манай баазад 1640 ажилчид ажиллаж байна. Сайхан хамт олон, найз нөхөд сайхан дүү нартай болсон доо их баярлаж явдаг шүү. 30 гаруй жил жолооч хийхдээ маш удаан хугацаанд ээлж, авч өгч байсан тохиолдол бий. Манай баазын жолооч Ренчиндорж гэдэг жолоочтой 28 жил ээлж сольсон байдаг. Түүний дараа Баярхүү гэдэг жолоочтой 4 жил өдөр болгон ээлж солисон байдаг юм. Жаргал зовлон ар гэрийн амьдрал ахуй бүгдийг нь мэддэг болсон. Өнөөдөр гэхэд манай баазын жолоочийн аав нь өнгөрсөн гэсэн тэгээд бид хоёр очих гээд уулзаж байгаа нь энэ.

Та гэр бүлийнхээ тухай яриач. Анх ийм хүнд, цаг наргүй ажил хийж байхад гэр бүлийнхэн хэр хүлээж авч байсан бэ?

-Манай эхнэрийг Д. Болдмаа Увс аймгийн хүн. Одоо тэтгэвэртээ суусан. Том охин маань 13-р хороололд Баянцээл дэлгүүрийн заалны зохион байгуулагч, дараангийн охин нь багш мэргэжилтэй,

хүү маань миний залгамж халаа болон баазад том оврын автобусны жолооч хийж байна.

Бага охин маань бас худалдааны нэг байгуулагад ажиллаж байна. Хүнд сайн санаж явахад ажил аяндаа бүтдэг юм гэж хүүхдүүддээ дүү нартай залуу хүмүүст их хэлдэг дээ.  

-Алдаа эндэгдэл гаргадагүй хүн гэж ер байхгүй байх. Таны хувьд олон хүний амь нас тээж яваа ажил хийдэг. Торгуулах, шүргэлцэх үе байсан биз.

-Байлгүй яахав. Залуу байхад их хэнэггүй байсан бололтой санагддаг юм. Нэг ч гэсэн машины өмнө амжаад орчих юм шиг санагдаад торгуулж шүргэлцэж байсан шүү. Торгуулийн хуудас гурав цоологдсон бол дуусаа шүү дээ. Би ч хоёр цоолуулаад л байдаг байсан. Цаг ямагт анхаарал сэрэмжтэй зам, тольноос огтхон ч хараагаа салгаж болохгүй хөдөлгөөнд оролцож дүрмээ биелүүлж явах хэрэгтэй.

-Хот дотор хэдэн километрын хурдтай явах ёстой вэ? Автобусны жолооч нарыг хурдтай явдаг гэж хүмүүс шүүмжлэлтэй ханддаг?

-50 километрийн хурдтай явах ёстой байдаг. Автобус хоорондын цаг, нэг буудалаас нөгөө буудал хүртэл 2 минут явах ёстой гээд л нарийн тооцоолсон маршрутын дагуу явдаг. Замын түгжрэлд зогсвол хааяа цаг алдагдах үе байдаг. Тиймээс явдал дундаа цагаа нөхөхийн тулд жаахан ширүүн явдаг юм. Алтан шар замдаа өглөө болгон залбираад л 21 дарь эхийн тарни уншаад л ажилдаа гарна даа.

Ум даарий дүйдэрий дүүрий суухай. Ум мааний хум пад суухай

гээд нилээн хэдэн тарни уншаад л Алтан шар зам минь өршөө гээд явна даа

 

-Та тэтгэвртээ гараад хэдэн сар гэртээ байсан гэсэн. Ажил хамт олноо хэр үгүйлэж байсан бэ?

-Байнга л өглөө болгон 4 цагт босоод ажилдаа гараад явдаг байсан.өглөө миний автобусанд сууж ирсэн хүүхдүүд хичээлээ тараад явж байгаа нь энэ шүү дээ . Зарим шөнө автобусаа бариад явж байна гэж зүүдэлдэг байсан. Хамаатан садангаас өөрцгүй болсон хамт олон найз нараа ч мөн үгүйлэж байсан шүү. Одоо дахин баазынхаа даргад их баярлаж байна даа. Намайг урьж жолоочийнхоо ажлыг хийлгэж байгаад олон жил ажиллаж хөдөлмөрлөсөн газартаа хариу барьж байна бодоод л энэ ажилаа хийж байна.

Хүний сайхан итгэлийг эвдчихгүй юмсан гээд л ажиллаж явна даа. 

-Цагаан сарын өдрүүдэд ажилласан уу? Ер нь амралтын өдөр амардаг уу?

-Уг нь шинийн нэгний өглөө ээлжинд гарах байсан юм. Намайг настай болохоор шинийн нэгэнд амраасан харин шинийн хоёрондоо ажилласан. 7 хоногийн хоёр амралтын өдөр ээлжинд гарч таарахгүй бол амардаг. Баяр ёслолын үеэр хуваарь таарвал ажилдаа гарна шүү

Монгол Улсын Гавъяат Тээвэрчин Б.Оюунбаатар жолоочийн хэлсэнээр “Эрээнтэй бараатай хүний амьдрал үргэлжилсээр. Өглөө бүр ажил төрөл, хичээл сургуульдаа яааран гүйх хүүхэд багачуудыг зөөж зорьсон газарт нь хүргэж өгөх буянтай ажлыг хийж яваа даа, бахархаж,

Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж басхүү олон жилийнхээ хөдөлмөрийн төр засагаараа үнэлүүлж өдий зэрэгтэй явж байгаа даа баярлаж бахархаж явдаг юм”

хэмээн ам нээх болгондоо бахархан хэлэх Б.Оюунбаатар жолоочтой адил Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны жолооч бүхний сэтгэл зүрхэнд та биднийг зорьсон газарт тань хүргэж өгөх чин сайхан сэтгэл байдаг гэдэгт эргэлзэхийн аргагүй.  Алтан шар замдаа залбиран хэн бүхнээс эртлэн босч биднийг ажил амьдралтай минь залгуулж яваа, эгэлгүй нэгэн хүмүүс юм.

Сэтгүүлч Д.Дорждэрэм

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР
ЗӨВ ШҮҮ
2016/02/22 103.17.108.42