БГД-ийн Варьетагийн хажууд байрлах зочид буудалд иргэдийг үзэж, оношилж, хануур хийж, эмчилгээ үйлчилгээ явуулж байна гэх мэдээллийн дагуу БГД дэх МХХ “Гантех сервис” ХХК-ний Зочид буудалд НМХГ-аас шалгалт хийсэн байна.
Шалгалтаар БГД-ийн 4 хороо, 2 дугаар хороололд байрлах “Гантех сервис” ХХК нь иргэн Э.А Зочид буудал эрхлэх зөвшөөрлийг түрээслэсэн, тус компанийн Шинэ энерги Зочид буудлын үйлчилгээ цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, иргэн А.Бүжинлхам нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус нөхцөлд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд /иргэдийг судсаар оношилж, бумба тавьж, хануур, зүү эмчилгээ хийж/ эмчилгээ үйлчилгээ явуулж байсан зөрчил илэрсэн.
Илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, эрсдлээс урьдчилан сэргийлж, зөрчлийг үндэслэн “Гантех сервис” ХХК болон иргэн А.Бүжинлхам, Э.Алтанцэцэг нарт холбогдох хуулийн заалтаар Зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ тооцохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.
Зочид буудалд эмчилгээ үйлчилгээ явуулж байсан зөрчил илэрчээ
2018-10-23 15:26:27