8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн 7 хоногт 4.518.648 ширхэг хувьцаа арилжжээ

2018-10-22 17:08:00

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 242.4 сая төгрөг буюу нийт 1.212.160.054 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 42 компанийн 4.518.648 ширхэг хувьцаа 1.200.160.0584 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд, өнгөрсөн долоо хоногт ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 120 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  12.000.000 төгрөгөөр арилжсан байна.

2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2.417.999.612.992 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20473.97 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.05 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ариунтунгалаг
Сайн байна уу. Хувь хүн хувьцаагаа зарая гэвэл хаана хандах вэ? 99481131
2018/10/31 103.10.22.38
  • Recent
  • Most Read
  • Most Comment