8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.ТУЛГА, Л.ТӨРТОГТОХ нар маргааш дагаж барилдана

2018-10-22 16:46:59

“Будапешт-2018” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 65 кг-ын жинд “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга, 92 кг-д “Арслан” клубийн тамирчин ОУХМ Л.Төртогтох нар маргааш дагаж барилдахаар боллоо. Т.Тулгыг ялсан Энэтхэгийн Бажранг Пунья хагас шигшээд Кубын Алехандро Вальдес Тобьерийг 4:3-аар, Л.Төртогтох Беларусийн Иван Янковский 1/2 шигшээд Японы Ацүши Мацүмотог оноогоор цэвэр ялав. Харин 79 кг-д гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат тэмцээнээ өндөрлүүллээ. Түүнийг ялсан ОХУ-ын Ахмед Гаджимагомедов хагас шигшээд АНУ-ын Кайл Дейкт оноогоор цэвэр ялагдав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment