Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат ирэх сонгуульд нэр дэвшихээр болжээ. Гэхдээ аль нэг намаас бус бие дааж нэр дэвших гэнэ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ын албан ёсны гишүүн болж байсан юм. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард А.Сүхбат аварга Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хандаж, гишүүнчлэлээсээ татгалзсан билээ.
А.Сүхбат аварга УИХ-д нэр дэвшинэ
2016-02-19 17:52:00