Бүргэдчин охин Н.Айшолпан өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болжээ.Энэ талаар өчигдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аав, ээжтэйгээ хамтран хэвлэлийн бага хурал хийж, “Айшолпан сан” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа.
Сангаараа дамжуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.Харин тус сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып ажиллах аж.