Владимир Семеновын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ аравдугаар сарын 12-14-нд ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит тойргийн Нефтеюганск хотод болно. 2003 оноос хойш зохион байгуулдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо мордов. 57 кг-ын жинд ОУХМ Занданбудын Занабазар, 65 кг-д спортын мастер Сармандахын Билгүүн, 70 кг-д спортын мастер Хуягбаатарын Хишигбат, 74 кг-д ОУХМ Занданбудын Сумъяабазар гэсэн “Арслан” клубээс “угшил”-тай тамирчид зодоглоно. Манай тамирчид тус тэмцээнд хамгийн сүүлд 2011 онд оролцож байсан бөгөөд гавьяат тамирчин Б.Наранбаатар алт, гавьяат тамирчин Э.Ням-Очир мөнгө, ОУХМ Ж.Чулуунбат хүрэл медаль хүртэж байв.
“АРСЛАН”-гийн дөрвөн тамирчин НЕФТЕЮГАНСГКОД зодоглоно
2018-10-11 12:19:29