Өнгөрсөн наймдугаар сард Индонез улсад зохиогдсон Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон түрүүлж, алтан медаль хүртсэн. Гэсэн ч хэдхэн хоногийн дараа түүний сорьцоос допингийн жагсаалтад багтсан станозолол гэх бодис илэрч алтан медиалаа хураалгасан билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар огт ам нээгээгүй байсан П.Орхон сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан байна.
Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон хэвлэлийн бага хурал зарлалаа
2018-10-11 09:27:15