
"BUENOS-AIRES 2018" Залуучуудын гуравдугаар наадам амжилттай үргэлжилж байна. Залуучуудын III Oлимпийн наадмын анхны МӨНГӨН медалийг жүдогийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо авчирсан билээ. Тэгвэл жүдо бөхийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сoсoрбарам Куба, Мадагаскар, Узбекстаны өрсөлдөгчдөө цэвэр ялж , аваргын төлөө Оросын И.Хубуловад ялагдан , мөнгөн медалийн эзэн боллоо.



