8o
Улаанбаатар хот
mobile menu

Эдийн засагчид 2019 оны төсвийн төсөлд зөвлөмж хүргүүлжээ

2018-10-08 13:21:57

Засгийн газраас энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх онуудын төсвийн төсөөллийн хүрээнд 2019 оны төсвийн төслийг боловсруулж, Монголын эдийн засгийн клубын эдийн засагч, мэргэжилтнүүдэд танилцуулга хийсэн юм. Энэ үеэр салбарын мэргэжилтнүүд, эдийн засагчдын зүгээс дараах зөвлөмж өгсөн байна. 

Үүнд:

1. Төсвийн сахилга батыг бэхжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд төсвийн алдагдлыг 5 хувиас хэтрүүлэхгүй, Засгийн газрын өрийн түвшинг ДНБ-ий 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар шахаж төлөвлөх. Дунд хугацаанд төсвийн тэнцлийг хангаж, Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувь хүртэл бууруулах.
2. Эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр татварын системийн өөрчлөлтийг эрчимжүүлж, аль болох тогтвортой орлогын суурьтай болох. Гадаад худалдааны таатай орчин болон экспортын орлогын өсөлттэй байгаа энэ үедээ баялгийн сан буюу Ирээдүйн өв санд илүү орлого төвлөрүүлэхээр тооцох.
3. Орлогын өсөлттэй уялдуулан зардлыг өсгөхгүйгээр шаардлагагүй зардлыг тэвчих. Ялангуяа, УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн 76 тойрог уруу үр ашиггүй хөрөнгө оруулалт татдаг байдлыг таслан зогсоож, нийт төсвийн өөрчлөлтийн үнийн дүнг 10 хувьд хязгаарлах.
4. Засгийн газрын тусгай зориулалтын сангууд, тухайлбал ЖДҮ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг үр ашиг муу, эрх мэдэлтний цохолтоор шийдэгддэг хөнгөлөлттэй зээл, татаасыг зогсоох. Хувийн секторт салбарын яамд байтугай Монголбанк хөнгөлөлттэй зээл өгч болохгүй.
5. Цаашид төсвийг боловсруулах шатандаа мэргэжилтнүүдийн саналыг тусгаж, мэргэжлийн төрийн бус байгууллагаар “Иргэдийн төсөв”, төсвийн талаар мэдлэг олгох аливаа сургалт, үйлчилгээг явуулах нь төсвийн хяналт, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment