UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өчигдөр Лас-Вегаст болж өнгөрлөө. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг тулаан Хабиб Нурмагомедов ялалтаар төгссөн ч тэрээр дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн нь багагүй шуугиан тарьсан байна. Энэ явдлаас болж аваргын бүсийг гардуулах үйл ажиллагаа тасалдсан юм. 20,000 хүн цугласан танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн Хабиб Нурмагомедовын гурван хүнийг цагдаагийхан баривчлаад байсан ч Конор Макгрегорын гомдолгүй гэх тайлбарын дагуу тэднийг суллажээ. UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт Хабибыг дахин UFC-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Washington post