Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах гэнэ. Тэрээр наадмаас хойш заал, танхимын барилдаан болон Бичин жилийн цагаан сарын барилдаанд зодоглоогүй юм. Харин “Бичин жилийн анхны уралдаанд буурал морь минь түрүүлж азтай байлаа. Олон жилийн гомдол харуусал бага ч гэсэн арилах шиг” хэмээн цахим хуудаснаа бичсэн байсан юм. Тэрээр яагаад зодог тайлах болсон шалтгаанаа тайлбарлах бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна
Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлна гэв
2016-02-19 09:57:00