Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан нь тодорхой болжээ. Одоогоор тэдгээр хүмүүсийн биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байгаа юм байна. Тохиолдлуудыг идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтанд оруулсан ХӨСҮТ-ийнхөн мэдээлж байна. Эдгээр тохиолдлууд нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна.
ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдлээ
2016-02-18 11:39:00