Японы сүмо бөхийн намрын барилдаан өчигдөр 14 дэх өдрөө үргэлжилж, ёкозуна Хакухо энэ өдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоосон амжилт гаргажээ. Тодруулбал, 33 настай Хакухо өчигдөр озеки Гоедог ялж, 14 даваа, 0 унаатай болсноор намрын барилдаанд түрүүлэх нь тодорхой болсон юм. Ингэснээр тэр Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1,000 дахь ялалтаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоосон байна. Хакухо аваргадаа баяр хүргэе.
Хакухо сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоожээ
2018-09-23 12:40:44