8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУХМ Г.Хэрлэн ДАШТ-д эхний ялалтаа авлаа

2018-09-22 12:17:31

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдаж байгаа юм.

Эрэгтэй 66 кг

ОУХМ Г.Хэрлэн В хэсэгт хуваарилагдсан. Манай бөх эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Туркийн Шинан Сандалтай барилдаж вазари үнэлгээгээр яллаа. оноолт таарсан байна. Манай бөхийн дараагийн учраа нь Мороккогийн Абдеррахман Баушита юм.

Ялбал Унгар, ӨАБНУ, Ирландын бөхчүүд манай бөхийг хүлээж байна.

Эмэгтэй 52 кг

СМ Ганболдын Ганцэцэг Австралийн Тинка Ийстентэй эхний барилдаанаа хийж, вазари үнэлгээгээр хожигдлоо. Манай бөх торггуулиар хожиж явсан ч цаг дуусахаас хориод секундын өмнө өрсөлдөгчийнхөө мэхэнд орсон юм.

ОУХМ Бишрэлтийн Хорлоодой эхний даваанд Узбекистаны Гульноза Зияаеватай таарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment