8o
Улаанбаатар хот
mobile menu

Гахай хавдар туссан үед ямар шинж тэмдэг илрэх вэ

2018-09-17 09:20:00

Нэлээд элбэг тохиолддог агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин бол гахайн хавдар. Ихэвчлэн 3-15 насны хүүхдүүд өвддөг боловч цөөнгүй тохиолдолд өмнө нь гахайн хавдраар өвчилж байгаагүй насанд хүрэгчид өвдөх нь бий. Тэгвэл тус өвчний талаар  “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

ГАХАЙН ХАВДАР

Уламжлалт анагаах ухаанд үүнийг нян хижигт гүрээний булчирхайн хавдар гэж нэрлэдэг. Тус өвчин голдуу хий цус хямарч, нян цусны халуун гүрээний булчирхайд бууж цугларснаас гүрээний булчирхай хавддаг байна. Ихэнхдээ өвөл хаврын улиралд илүү дэлгэрдэг бага насны хүүхдийн халдварт өвчин болно. Тус өвчин нь европ эмнэлгийн тахлын чанартай чихний доорх булчирхайн үрэвсэлтэй бараг адил.

Өвчин үүсэх шалтгаан нөхцөл

Үргэлж тохиолдох нян халуун өвчинтэй адилаар ариун цэвэр бус, уур амьсгал болон хоол ундны зүйл ба тус өвчтөнтэй ойр байснаас болж халдварлах ба олонх нь цус шарын халуун ихтэйгээс болдог байна. Хүүхэд бол бадганы мөн чанартай, цусан халуун дийлэнх байдаг тул тус өвчинд нэрвэгдэх нь илүү байдаг гэж үзэж байна.

Өвчний шинж тэмдэг

Асуух шинжилгээ:Тус өвчин голдуу 2-3 нас хүрсэн хүүхдэд их тохиолддог бөгөөд өрөөсөн чих буюу хоёр чихний доод талын гүрээний булчирхай нь цочмогоор хавдаж өвддөг байна. Хавдсан хүрээний хэмжээ нь тодгүй мөртлөө арьсаны өнгө нь улайхгүй байдаг боловч хоол зажлах үед хүндэрч өвдөх буюу бие нь халуурч толгой өвддөг юм. Тэрчлэн нян халууны хүч нь их багаараа харилцан адил бус байдаг тул хавдрын хатуу зөөлөн болон илч, өвчний хатгуулах явцын түргэн удаан зэрэг нь харилцан адил бус байдаг юм. Тиймээс булчирхайн хавдар бол бараг 7 хоног хэртэй үргэлжилж, эрүүний доорх булчирхай хэлэн доорх уг нь хавдаж өвддөг бөгөөд хэл болон судас, шээсэнд нь халуун, үрэвслийн  шинж илэрдэг. Хэрэв нян халуун нь тархвал тархины хатгалгаа ба төмсөгийн хавдар зэрэг бусад өвчин болж үүсэх ч байдаг.

Үзэж шинжлэх

Хэлэн дээр нь улбар шар өнгөр тогтож, шээс нь шаравтар өнгөтэй бөгөөд биеийн халуун нь их байдаг.

Хүрэлцэж шинжлэх нь

Судлын лугшилт нь нарийн эрчимтэй байдаг. Хавдрыг нь тэмтэрч үзэхэд өвдөлт ихтэй бөгөөд халуун мэдэгдэнэ.

Эмчлэх арга

Үүнийг эмчлэхэд голдуу нянг нядалж, цус шарын халдварыг арилгаж хавдрыг хариулах, цугларсаныг тараах, цус шар усыг хатаах зарчмаар эмчилнэ.

Монгол эмээр эмчлэх

Өглөө баатар-7-г 5-7 үрлээр уулгаж, өдөр гавар-25-ыг бага хувиар өгч оройд нь дамиран марбуг 5-7 үрлээр өгнө. Үүнд гурван улааны тан уулгасан ч болно. Үүнээс гадна гарьд-5 найрлага ба мөнгөн ус /өлчи/-18-ыг бага хувиар өгч бас болно. Гаднаас нь хэрэглэх эмэнд, далан түрүү-8-ыг (либабалжор) хоолны цуу буюу өндөгний цагаанаар зуурч хавдар дээр нь шавж хөхүүлнэ.

Хятад эмийн лү шин ван, нюү хуан жэ ду ван, хуан лиан сан чин ван, бан лан ген ханд зэргээс сонгон хэрэглэж болно.

Хэрвээ танд “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн зөвлөгөө таалагдсан бол  НАЙРАМДАЛ ЭМНЭЛЭГТ ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. Энд дарна уу.