8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нарын үндсэн цалин дээр олон нэмэгдэл нэмэгддэг

2018-09-14 14:52:06

Багш нарын ажил хаялт хэрээс хэтэрч хүүхдүүдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй тэдний хүсэл сонирхол үнэндээ бодит байдалдээр боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар энэ оны 9-р сарын 1-нээс багш, сувилагчдын цалинг 8-12,3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ 74,912 багш ажилчдын цалин нэмэгдэж байгаа бөгөөд 8 хувийн нэмэгдэл нь 42 мянган төгрөг, 12.3 хувийн нэмэгдэл нь 75 мянган төгрөгөөр нэмэгдэж өнөөдрөөс багш нарын гарт очихоор болсон гэдгийг салбарын сайд нар мэдэгдлээ. Үндсэндээ бол 4 жил нэмээгүй цалинг сая нэмсэн. Мөн ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс ахин цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай зөвшилцсөн бөгөөд нэмэгдүүлнэ гэдгээ ч засгийн газраас мэдэгдсэн.

Багш нарын үндсэн цалин хамгийн бага нь 535 мянган төгрөг. Гэхдээ энэ нь ажилласан жил, албан тушаалын зэрэглэлээсээ хамаараад өөр өөрөөр дээшээ нэмэгддэг гэдгийг тодотгоё.

Тэгвэл хамгийн бага үндсэн цалин буюу 535 мянган төгрөг авдаг багш нар засгийн газраас нэмэгдүүлсэн 8-12.3 хувийн нэмэгдэл нэмэгдээд үндсэн цалин нь 612.904 төгрөг болж байна.Үүн дээр багш нарт илүү цагийн мөнгө, тээврийн зардал, анги даалтын 10 хувь, дэвтэр засалтын мөнгө, кабинетын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 10-15 хувь, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 10-20, хувь, зуны гурван сард амардаг ч 48 хоногийн  цалин нэмэгддэг, 5 жилд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдлүүд зэрэг бас ч гэж багагүй хэмжээний нэмэгдэл багш бүрт өөр өөрөөр цалин дээр нь нэмэгддэг байна.

Энэ бол зөвхөн багш нар ийм хэмжээний цалингаар ажиллаж байгаа дүр зураг гэвэл бас биш. Бусад салбарт ч ажиллаж буй хүмүүс ийм л хийсэнээрээ авдаг цалингийн тогтолцоотой. Тиймээс өнөөдөр дуулиан шуугиан,жагсаалыг дарах зорилгоор “цалин нэмэх” шийдвэр хэрэв зээ гаргавал асуудлыг шийдэх бус эсрэгээрээ улс орны эдийн засгийг хүнд нөхцөл байдалд оруулна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг.

Цалинг үнийн өсөлтийн түвшинээс илүү хувиар нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөх эрсдэлтэй. Угаасаа энэ эрсдэлийг бодит утгаар нь хэрэгжүүлчих хүмүүс “цалин нэмэх нь үү” гээд хүлээж байгаа. Угтаа бол төгрөг цаас л болох учраас цалин нэмүүлсэн албан хаагчдад ч бараа үйлчилгээнийхээ үнийг нэмсэн хувийн хэвшилд ч аль алинд нь бодит ашиг очихгүй. Иймд цалинг тооцоо судалгаанд суурилаад үнийн өсөлттэй уялдуулж, хөөсрүүлэхгүйгээр нэмээд явах нь зөв хувилбар.

Эцэст нь хэлэхэд Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол,шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж,цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгсөн.

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засийн байдал багшнарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ нөхцөлд  эхний ээлжинд 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалингүй шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг  С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өгөөд байна.

 

Иймд бодит нөхцөл байдлыг ухамсарлаж Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих асуудалд эхлээд анхаарцгаая...

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
бас бүх багш нар ангитай байдаг юм биш,бүх багш кабинет нэмэгдэл авдаг юм биш,бүх багш нар зан-ийн ахлагчийн нэмэгдэл авах уу? бас ангийнх нь хүүхдүүд хичээлээ тасалсан гээд л анги даалтаа хасуулдаг
2018/11/03 202.5.206.4
зочин
за энэ багшид 805000 төгрөгний цалин гарчээ.Энэнээс чинь одоо 21%-г нь суутгахаар хэдэн төгрөг гар дээр нь ирэх үү........................?
2018/11/03 202.5.206.4
  • Recent
  • Most Read
  • Most Comment